Topsongs van Намсрайноров
Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Намсрайноров
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Намсрайноров
Songwriter:in
Songteksten
Орой намрын навчис газарт аяархан унахад
Олон улсын тэртээгээс ижийгээ санаж гэгэлзлээ
Хатираа борлогийн гүйдэлээр шүүдэрт өвсөн шилгээхэд
Хаа холын тэртээгээс аавдаа яаран тэмүүлдэг
Санахын элгэнд уяатай
Тэнүүн цэнхэр нутагтаа
Саатан ирээд нялхардаг
Их хонгор сэтгэл минь
Ангирт уулын шувууд хорогдон хорогдон буцахаар
Амраг аа санасан мөрөөдөлдөө цагаахан энэлэн тээдэг
Сүүдэр хүүчлэн сэвэлзэх намрын шаргал өглөөгүүр
Сүүгээ өргөх бүсгүйчүүд сэтгэлийн будан үргээдэг ээ
Санахын элгэнд уяатай
Тэнүүн цэнхэр нутагтаа
Саатан ирээд нялхардаг
Их хонгор сэтгэл минь
Сэрэхэд саран алжаалж уулсын хэтцэд өнжихөд
Сэрүүн горхины урсгалдаа цэцэгс жиндэж хонолоо
Боссон суухын чөлөөндөж уяран уяран дурсагдаад
Бодлын мөнгөн үүрээр бороо намуухан шивэрдэг
Санахын элгэнд уяатай
Тэнүүн цэнхэр нутагтаа
Саатан ирээд нялхардаг
Их хонгор сэтгэл дээ
Lyrics powered by www.musixmatch.com