Chinbayar 熱門歌曲
積分
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Уранзаяа Б.
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Найданжав Найданжав
Komponist:in
Баянмөнх Баянмөнх
Songwriter:in
歌詞
Налгар хаврын цэцэг шиг
Нахиагаа дэлбээлж мишээсэн
Зоргоор залуу насны минь
Золтой гэгээн учрал минь
Хайрын гэгээн насныхаа
Анхны хайранд уярсан
Хонгор сэтгэлийн шүтээн чи минь ээ
Дэлгэр хаврын цэцэг шиг
Дэлбээ нээгээд мишээсэн
Омголон танхил насны минь
Одтой гэгээн учрал минь
Мөрөөдлийн гэгээн насныхаа
Мөнхийн хайранд уярна аа
Хонгор сэтгэлийн шүтээн чи минь ээ
Сэргэлэн алтан хараацай
Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хавар хаврын цэцэг нь ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ
Налгар хаврын модод шиг
Нахиа задлаад мишээсэн
Зоргоор залуу насны минь
Золтой гэгээн учрал минь
Хайрын гэгээн аялгуундаа
Хайлан уяран догдолно оо
Хайрлах сэтгэлийн шүтээн чи минь ээ
Сэргэлэн алтан хараацай
Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хавар хаврын цэцэг нь ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ
Сэргэлэн алтан хараацай
Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хавар хаврын цэцэг нь ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ
Lyrics powered by www.musixmatch.com