Songtexte

Амьсган дунд минь торолзох бүрэлзэх чинь Аавын минь бараа харагдана уу яанаа Арьчаа дарчаанд тогтдоггүй нулимс Асгараад барахад нь өөрийг нь гэхгүй еэ Арьчаа дарчаанд тогтдоггүй нулимс Асгараад барахад нь өөрийг нь гэхгүй еэ Элэг зүрхэнд совин татах чиг Ээжийн минь бараа харагдав уу яаваа Хорогдоод гарсан хонгор нутаг минь Холдоод байдаг нь юуных ч билээ дээ хө Хорогдоод гарсан хонгор нутаг минь Холдоод байдаг нь юуных ч билээ дээ хө Бүжинхэн багын дурсамжтай Дун цагаан нуураа санавуу яавдаа Бүрхээд байсан сэтгэлийн нулимс минь Бөмбөрөөд гарах нь өөрийн эрхгүй еэ Бүрхээд байсан сэтгэлийн нулимс минь Бөмбөрөөд гарах нь өөрийн эрхгүй еэ Өө-өө-өө-өө-өө-өө Өө-өө-өө-өө-өө-өө Хорогдоод гарсан хонгор нутаг минь Холдоод байдаг нь юуных ч билээ дээ хө
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out