Songtexte

Үдшийн дэрэн дээр нойр хулжин Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь Өөрийн эрхгүй чи минь бодогдож Өр зүрх минь чамруу тэмүүлнэ ээ Чамайг би санан дурсаж Чандмань мэтээр хайрлана гээд Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах Хэтийн зорилго надад бий шүү Бүсгүй би чинь ингэж бодохоор Бүлээн зүрх минь уяран хайлж Булбарай үрээ тэврэн мишээсээр Бүүвэйн дуугаа аялж сууна би Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ Хаврын улирал түгсэн ч юмуу Хайртай үрээ санасан ч юмуу Халаглах хоног нь олдсон ч юмуу Харих хоног оо тоолж сууна би Хаврын улирал гурвантаа ирэхэд Хайртай үр чинь том болжээ Ханийн жаргалыг эрхгүй мөрөөдсөөр Хайрын дуугаа чамдаа дуулъя Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь уяран хайлж Булбарай үрээ тэврэн мишээсээр Бүүвэйн дуугаа аялж сууна би Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ
Writer(s): Ganbold Damba Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out