Songtexte

Бодлын гүнээс бороо болж орооч Чи далайн тусгалд сар болон амилаач Сэрүүхэн салхиар Сэтгэлээ дайлаа Цэцэгсийн дундаас үр болон ургаад Цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч Сэрүүхэн салхийг Сэтгэлдээ сонсооч Аялгуу нь хоцрох аянга чинийх Огторгуйд харвах одод чинийх Оргүй төгс үүнээс илүүг үзсэнгүй Бодолд минь хурсан үүлс чинийх Сэтгэлд минь шиврэх бороо чинийх Ёроолгүй харцанд нь живэхээ мэдсэнгүй Хоосон чанарт Хорвоогийн тойрогт Ганцхан удаа Үзэгдээд өнгөрсөн Үйлдэл үгүй Үгсээ дуулаад Бодлын гүнээс бороо болж орооч Чи далайн тусгалд сар болон амилаач Сэрүүхэн салхиар Сэтгэлээ дайлаач Цэцэгсийн дундаас үр болон ургаад Цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч Сэрүүхэн салхийг Сэтгэлдээ сонсооч
Writer(s): Erdenebayar Ganchimeg, Erdenebayar Khishigbayar, Erdenesaikhan Nyamdavaa, Oyunbold Zorig Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out