Lagu Teratas Berdasarkan Bayartsetseg
Dari
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Bayartsetseg
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Purevdorj Geserjav
Komponist:in
Bayarkhuu Jagdal
Songwriter:in
Lirik
Үр, ханийг тань бүтэн амьдралд байлгаж
Үгүйлэн ганцаардхийн хэцүүг жаргал болгон би туулья
Үүлэн чөлөөний нар шиг ховор учралд
Үйлийн үргүй цорын ганц амраг чинь байя
Хатуу хорвоод хожуу учирснаа бодоод
Халуун хайрын нулимсаа дотогшоо би залгья
Өглөөг чамтайгаа хамт угтах тавилангүй ч
Өөрийнхөөрөө чинийхээ амьдралыг хайрлья
Хонгор минь, явмаар байна уу
Хоёул хамтдаа, хоёул хамт зүрх зүрхээ чагная
Түр саатаач...
Бүхэл бүтэн амьдралыг бурхнаас би гуйгаагүй
Бүлээн халуун агшин хормыг зүрх алдан байж би гуйя
Чинийхээ энэ амьдралд нэгэн өнгө нэмээд
Чимээгүйхэн хувь тавилангаа дагамаар байна
Хонгор минь, явмаар байна уу
Хоёул хамтдаа, хоёул хамт зүрх зүрхээ чагная
Түр саатаач...
Хайрт минь, явмаар байна уу
Ханатлаа чамайгаа, хайрлая чамайгаа
Ганцхан тэвэрье, ганцхан л тэвэрье
Харамсахгүйгээр өнгөрүүлсэн мөч бүхэн жаргалтай...
Lyrics powered by www.musixmatch.com