Songteksten

Зүүдэн тэргэл алсын гэрлийн цэнхэр уулсаас Зүрийн гөрөөс цахилах шиг цагаахан манан сарнилаа ч Зүрхний аглагт эрхэлсэн сүүтэй цэцэгхэн чамайгаа Зүгээр нэг л мартаж чадахсан билүүдээ хорвоо Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа Үүлс нь эргэх тэнгэрийн үрээ шаргал наран Өлмийд гандах цэцэгсийг орхиод нэг л холдлоо ч Өрцөн цаана минь нялхрах энхэр цэцэгхэн чамайгаа Үйлийн зоргоор мартаж чадахсан билүү дээ хорвоо Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа Уйдан уйдан намрын бүүдэн тэнгэр исгэрээд Уринаар ирсэн шувууд хоргодон, хоргодон буцлаа ч Нууцхан сэтгэлийн хавраараа дэлбээлж гэрэлтсэн чамайгаа Нулимсан дотроо мартаж чадахсан билүү дээ хорвоо Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out