歌詞

Аа аа аа аа
Энх эсэн болтугай
Цасны цагаан ширхэг бүхэн
Хадны дулаан нөмөр бүхэн
Ургах нарны гэрэл бүхэн
Угтах ирээдүйн өдөр бүхэн
Аа аа аа аа
Энх эсэн болтугай
Модны ногоон мөчир бүхэн
Усны цэгээн шувуу бүхэн
Урсах мөрний дусал бүхэн
Уудам тэнгэрийн мичид бүхэн
Аа аа аа аа
Энх эсэн болтугай
Хүний сайхан үр бүхэн
Хүслийн гайхам үзүүр бүхэн
Хөвчин дэлхийн цэцэг бүхэн
Хүрэх ирээдүйн өдөр бүхэн
Аа аа аа аа
Энх эсэн болтугай
Аа аа аа аа
Энх эсэн болтугай
Энх эсэн болтугай
Written by: Н. Дашням, Н. Чимэд
instagramSharePathic_arrow_out