Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Э. Оюумаа
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Э. Оюумаа
Songwriter:in
Songtexte
Алтан нарыг тооно оо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо
Уулын өндрийг дээвэр ээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи би хоёроо
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи би хоёроо
Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёроо
Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёроо
Эвийн загасыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Илчээ соёрхох ган тулганы
Ихэр дөл нь чи бид хоёроо
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёроо
Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёроо
Өлзий утас нь чи бид хоёроо
Хос багана нь чи бидэн хоёр оо
Lyrics powered by www.musixmatch.com