Songtexte
Санахгүй байж чадахгүй нь чамайгаа
Сайн ч гэсэн чинь надад наадахад
Санааны үзүүрт салхи гарахад
Салахын аргагүй учирал ивхээр
Сайхан сэтгэлт чамайгаа одон зогсохоор
Санахгүй байж чадахгүй нь дээ чамайгаа
Сайхан сэтгэлт чамайгаа одон зогсохоор
Санахгүй байж чадахгүй нь дээ чамайгаа
Ирэхгүй байж чадахгүй чамдаа
Тэнгэр цээжинд чинь харц нуугдахаар
Энэ бие жаргалыг дэндүү мэдэрхээр
Эрээн цэцгээр эрвээхий эргэлдэнэ ээ
Энхрий аагаар нүднээс чинь хайраа асааж
Ирэхгүй байж чадахгүй нь чамдаа
Удахгүй байж чадахгүй чамайгаа
Борхон нүдэнд чинь сэтгэл уяраад
Бодлын гэгээн зүгээс шувуу нисгээд
Бодолгүй хэлсэн үг минь нулимстай
Бороотой шөнө хөтлөлцөөд гүйснээ санахаар
Бодохгүй байж чадахгүй нь дээ чамайгаа
Бороотой шөнө хөтлөлцөөд гүйснээ санахаар
Бодохгүй байж чадахгүй нь дээ чамайгаа
Зүүдэлгүй байж чадахгүй чамайгаа
Зүрхэн дээр минь чиний гар байхаар
Зүйрмэглэх зүүр зүггүй тэр инээхэд чинь
Зүсэр бороонд мөрөн эрхлэхээр
Зүүдэндээ хүслээ нандин хайраа дурсахаар
Зүүдлэхгүй байж чадахгүй нь дээ чамайгаа
Зүүдэндээ хүслээ нандин хайраа дурсахаар
Зүүдлэхгүй байж чадахгүй нь дээ чамайгаа
Lyrics powered by www.musixmatch.com