Letra

Хос шувууд нуурандаа шөнөжин дуулах юм Хонгор чи минь наддаа өдөржин бодогдох юм Шувуудын ганганаанд уулс нь уярах юм Чинийхээ сэтгэлд би хайлах юм Нуур нь амгалан бол Шувууд нь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Нуур нь амгалан бол Шувууд нь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Ижил шувууд тэнгэртээ халин нисэх юм Энхрий чи минь наддаа эрхлэн наадах юм Тэнгэрийн шувууд нь нартай ханьсах юм Чи бидэн хоёр хайраар ижилсэх юм Тэнгэр нь нартай бол Шувууд нь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Тэнгэр нь нартай бол Шувууд нь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Нартайхан хур нь солонготой буух юм даа Нандин үгээ чи минь хэлэх юм даа Хурын солонгонд нутаг нь баясах юм Хайрын чинь үгэнд би жаргах юм даа Нартай хуртай бол Нутаг минь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Нартай хуртай бол Нутаг минь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Нуур нь амгалан бол Шувууд нь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай Нартай хуртай бол Нутаг минь жаргалтай Чи минь дэргэд байвал Би жаргалтай
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out