Letra
Нар жаргалаа өдөр дуусч, сар тонгойлоо одод түгэж
Гэрэл улаанаар асхад чи чажууд минь зогсож байлаа
Гэнэт харсан чиний дүр он жилүүдээс мэндлэх шиг
Тэр өдрийн дурсамжууд сэтгэлд минь гэрэл авчирлаа
Тэндээс асах улаан гэрэл шиг бидний энэхэн учрал
Богинохон ч гэсэн жаргалтай байлаа
Уулзвар дээр таарсан бид хоёр удахгүй салан одно оо
Ногоон гэрэл аслаа хонгор минь, баяртай...
Харц тулгарлаа чамтай би, гарц нээгдлээ гэрэл асч
Гараа сунгаад хүрэхээр чи хажууд минь ойрхон байлаа
Анх хайрласан тэр залуу он жилүүдээс ирсэн юм шиг
Тэр өдрүүдийн дурсамжууд зүрхэнд минь гуниг авчирлаа
Тэндээс асах улаан гэрэл шиг бидний энэхэн учрал
Богинохон ч гэсэн жаргалтай байлаа
Уулзвар дээр таарсан бид хоёр удахгүй салан одно оо
Ногоон гэрэл аслаа хонгор минь, баяртай...
Тэндээс асах улаан гэрэл шиг бидний энэхэн учрал
Богинохон ч гэсэн жаргалтай байлаа
Уулзвар дээр таарсан бид хоёр удахгүй салан одно оо
Ногоон гэрэл аслаа хонгор минь, баяртай...
Lyrics powered by www.musixmatch.com